Малчдын булан: Хийн баллон, асаагууртай хэрхэн харьцах вэ?

2024 оны 06-р сарын 15

ХАБЭА-н эрсдэлт хүчин зүйлс !

  • Баллон, асаагуур тэсэрч дэлбэрэх !
  • Хий алдагдах !
  • Гал гарах

Урьдчилан сэргийлэх зөвлөмж

  • Баллоны хаалт, хоолой, шлангаас хий алдагдаж байгаа эсэхийг савангийн хөөс, хий мэдрэгч зэргээр шалгах
  • Хоолой, шланг нь хуучирч элэгдээгүй, хатуураагүй, язраагүй, хавагнаагүй байх
  • Хийн асаагуур, баллоныг ил гал, зуухнаас хол зайд, нар шууд тусахааргүй газарт байрлуулах Баллоныг тэгш бус гадаргуу дээр байрлуулахгүй байх
  • Баллоныг хийн төхөөрөмжөөс 1 м-ээс багагүй, зуухнаас 2 м-ээс багагүй зайд байрлуулах
  • Гэр дотор байрлуулах тохиолдолд агааржуулалт сайн байх (хаяа шуусан, тооно онгорхой гэх мэт)
  • Баллоныг ажиллаж байх үед нь засвар хийх, хатуу биетээр цохиж доргиож болохгүй. Үйлдвэрлэгчийн заавартай сайтар танилцаж мөрдөх
  • Баллоныг тэвштэй машин дээр босоо байрлалтай тээвэрлэх
  • Баллон болон плиткаг холбосон хоолой, шлангийг нугалах, дарагдах, мушгих, зүсэгдэх, халаах зэргээс болгоомжлох
  • Хий алдагдсан, баллоныг сольж залгах үед ил гал гаргах, тамхи татахыг хориглоно.
  • Хийн төхөөрөмжийг ажиллаж байх үед хараа хяналтгүй орхиж болохгүй

ХХААХҮЯ

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *