Товч
2024 оны 05-р сарын 05

ДБЭХС ТӨХК-ийн өргөтгөлийн зуухны туршилтын галлагааг хийж байна

2024 оны 04-р сарын 24

Дорнод аймгийн түүхэнд тодоор үлдэх нэгэн үйл явдал тохиолоо. Энэ бол ДЦС-ын 50 мвт өргөтгөлийн зуухны анхны галлагааг хийсэн явдал юм. ДЦС-ыг 50 мвт-аар өргөтгөх төсөл 2010-аад оноос хойш яригдсан ч эдийн засгийн хямрал, хүнд суртлын гацаанд ороод багагүй хугацаа өнгөрсөн. Харин 2019 оноос Эрчим хүчний яамнаас төслийн сонгон шалгаруулалт зарлахаар болж, улмаар БНХАУ-ын Тбеа корпораци ажил гүйцэтгэх тендерт ялалт байгуулсан байна. Төслийн хөрөнгө оруулалт нийт 230 тэрбум орчим төгрөг бөгөөд 70 хувийг Хөгжлийн банк болон БНХАУ-ын зээлийн эх үүсвэрээр, 30 хувь буюу 69.9 тэрбумыг Х.Болорчулуун гишүүн 2020 оны төсвийн хуульд тусгуулснаар шийдүүлжээ.

2019 оны 11-р сарын 08-ны өдөр шав тавьсан энэ том бүтээн байгуулалт короновирусын цар тахлын үед ажил нь хойшилсон ч харьцангуй богино хугацаанд ийнхүү ашиглалтад орж туршилтын 72 цагийн галлагааг хийж эхэллээ. Станцын өргөтгөл 5-р сарын 16-ны өдөр нээлтээ хийх юм.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Таны санал сэтгэгдэл

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Required fields are marked *