ГАРАЛ ҮҮСЭЛ ТОДОРХОЙ МАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛНЭ

2024 оны 07-р сарын 06

АДАПТ төслийн үндэсний захирал БОЖАЯ-ны УАӨБТ-ийн газрын дарга Ш.Цэрэндулам болон ХХААХҮЯ-ны төлөөлөл, төслийн баг 7 сарын 4-5-ны өдрүүдэд Дорнод аймагт ажиллалаа. Томилолтын баг Баянтүмэн, Булган суманд хэрэгжиж буй дасан зохицох арга хэмжээний үр нөлөө, тогтвортой байдлын хэрэгжилттэй газар дээр нь очиж танилцахын зэрэгцээ, үр шим хүртэгч малчид, малчдын бүлгийн гишүүдтэй уулзлаа. 

Үүнд, Усны нөөц, экосистемийн үйлчилгээг тэтгэх зорилгоор хэрэгжүүлж буй татмын ойжуулалт, татмын ойн нөхөн сэргээлт, хатаж ширгэх эрсдэлд өртсөн булгийн эхийг хамгаалах ажилтай үзэж танилцсан юм. Үүний нэг нь Баянтүмэн сумын Хэрлэн гол дагуух татмын ойн нөхөн сэргээлтийн ажил. Нийт 2 га-г хашаалж хамгаалсан ажил нэг жилийн дотор өвсний ургац сайжирч, тариалсан мод нахиалсан үр дүнтэй болжээ.

Мөн Дорнод аймагт 2023 онд хашаалан хамгаалсан булгийн нэг болох Шанагийн булаг дээр очлоо. Хашиж хамгаалснаар булгийн ундарга сэргэж, ойр орчмын малчдын сэтгэлд нийцжээ.

Төслийн нэг томоохон зорилт нь малчдын уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон, гарал үүсэл тодорхой малын бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, малчдын чадавхыг бэхжүүлэхэд чиглэгддэг. Дорнод аймгийн Баянтүмэн сумын 30 гаруй өрхийн малчид хамтран “Дунгийн салхи” хоршоог 2022 онд байгуулсан бөгөөд гишүүдийн 70 гаруй хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Хоршооны гишүүд цагаан идээ, борц үйлдвэрлэхийн зэрэгцээ цайны газар ажиллуулж өрхийн үйлдвэрлэл, орлогыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна. Тус хоршоонд төслөөс зах зээлд бараа, бүтээгдэхүүний нийлүүлэхэд дэмжлэг үзүүлж хөргүүртэй контейнерыг хүлээлгэн өгөөд байна.

Малчдын хэрэгцээ шаардлагад тулгуурлан багийн түвшинд бага оврын өвс, тэжээлийн агуулах барих ажлын хүрээнд малчид, малчдын хоршоо ашиглах боломжтой бага оврын өвс тэжээлийн агуулахыг 2023 онд Булган суманд төслийн хүрээнд барьсан.  “Баян эрхтийн бүрд” эмэгтэй ахлагчтай малчдын бүлэг нь өөрсдийн хэрэгцээндээ зориулан ногоон тэжээл тариалан, энэхүү агуулахдаа хадгалан үр шимийг нь хүртэн ашиглаж байна.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *