2024 оны 10-р сарын 22

Маргааш Дорнод аймгийн нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орно

2024 оны 10-р сарын 19

Сэрэмжлүүлэг мэдээ: Маргааш өдөртөө Дорнод аймгийн нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орно.                                                                                                                                                                                                                                                                                                                         Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: 20-нд бүх нутгаар, 20-ноос 21-нд шилжих шөнө ихэнх нутгаар, 21-нд Халхголын сав нутгаар тунадас орж, салхи шуургатай тул зам даваа гүвээнд мөстөлт, халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Хур тунадас: Солигдмол үүлтэй. Маргааш өдөртөө ихэнх нутгаар хур тунадас орно.
Салхи: Зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:   Шөнөдөө  -3…-8 градус хүйтэн, өдөртөө  +2…+7 градус дулаан байна.
Чойбалсан хот орчмоор: Үүлшинэ. Маргааш өдөртөө хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +3…+4 градус дулаан байна.  

                                          2024 оны  10 дугаар сарын 21-нээс 10 дугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Дорнод аймгийн нутгаар: 20-ноос 21-нд шилжих шөнө ихэнх нутгаар, 21-нд Халхголын сав нутгаар хур тунадас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 8-13 метр, зарим нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 22-нд -8…-13 градус, бусад хугацаанд -3…-8 градус хүйтэн,  өдөртөө ихэнх нутгаар хугацааны эхээр 0…+5 градус, бусад хугацаанд +6…+11 градус дулаан байна.

Дорнод аймгийн ЦУОШТ

+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *