2024 оны 10-р сарын 16

Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болох гэж байна

2024 оны 10-р сарын 15

Аймгийн ИТХ-ын шинэ бүрэлдэхүүн 10-р сарын 16-ны лхагва гарагт анхны хуралдаанаа хийж, ИТХ-ын дарга, засаг дарга нарыг сонгоно. 35 төлөөлөгчийн шинэ бүрэлдэхүүнд МАН 19 суудал, АН 15 суудал тус тус авсан. Үлдсэн 1 суудал буюу Хэрлэн сумын 8-р багийн сонгуулийн дүн эцэслэн гараагүй байгаа юм. Энэ удаагийн ИТХ-ын төлөөлөгчдийн 50 хувь нь анх удаа сонгогдон ажиллах гэж байна.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн дагуу Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай аймгийн Сонгуулийн хорооны тогтоолын төслийг хэлэлцэх.

Илтгэгч П.Бат-Өлзий. Аймгийн сонгуулийн хорооны дарга

2. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг батлах тухай.

Илтгэгч Б.Очирпүрэв. ИТХ-ын Хууль эрх зүй, бодлого судалгааны хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч

3. Хурлын даргыг сонгох тухай.

Хуралдаан даргалагч

4. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020-2024 оны бүрэн эрхийн хугацааны Хурлын даргыг чөлөөлөх тухай.

Хуралдаан даргалагч

5. Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай.

Хуралдаан даргалагч

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *