Товч
2024 оны 11-р сарын 05

Б.Энхбаярыг Тусгай хяналтын дэд хорооны даргаарсонголоо

2024 оны 10-р сарын 18

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2024.10.18/ хуралдаж, Дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв. УИХ дахь МАН-ын бүлгээс Тусгай хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг нэр дэвшүүлснийг хуралдаан даргалагч мэдэгдээд товч намтрыг танилцуулав.

Нэр дэвшигч Б.Энхбаяр 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөн, 1999 онд тус сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. 1998-2004 онд “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш, 2000-2001 онд УИХ-ын гишүүний туслах, 2001-2002 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанд референт, хуулийн зөвлөх, 2003-2006 онд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Тамгын газрын дарга, 2006-2007 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, 2009-2011 онд Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын дарга, 2011-2013 онд МАН-ын даргын зөвлөх, 2014-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх, 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2023 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга, 2023 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж, 2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдсон юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Хуулийн салбарт хүний эрхийн зөрчил их байгаа талаар байнга яригддаг. Эрүүдэн шүүсэн олон тохиолдлыг дурдаж болно. Ажиглаад байхад улсын төсөв хэлэлцэх үеэр байшин, барилгын төсвийг голдуу ярьж, хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаанд бага мөнгө төсөвлөдөг. Тусгай хяналтын дэд хороо хүний эрхийг хангах талаар онцгой анхаарахгүй бол нөхцөл байдал огт сайжрахгүй байна хэмээсэн. Тэрбээр, хүний эрхийг дээдэлсэн улс орнууд олон нийтийг соён гэгээрүүлэхээс гадна энэ чиглэлийн байгууллагуудын ажилтнуудыг байнга сургаж байдгийг дурдаад, дэд хорооны даргаар ажиллахдаа ямар зарчим баримтлахыг тодруулсан.

Нэр дэвшигч Б.Энхбаяр, Гүйцэтгэх ажил хийх эрх бүхий субъектүүдийн гол онцлог нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөө рүү хуульд заасан арга, хуульд заасан хүрээнд нэвтрэх онцгой бүрэн эрхтэй байдаг. Хүний үндсэн эрх, эрх чөлөөнд хуульд заасан үндэслэл журмаас гадуур халдаж байна уу, үгүй юү гэдэгт хянах тавих асуудал дэд хорооны онцгой чиглэл байх болно гэсэн хариулт өгсөн.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Тусгай хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг сонгохыг 100 хувь дэмжин, Дэд хорооны даргыг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *