Малчдын ХАБЭА-н булан: Морь уралдуулах

2024 оны 06-р сарын 20

Болзошгүй осол, гэмтэл !

  • Хурдан мориноос унах, ойчих !
  • Дөрөөнд чирэгдэх !
  • Нүд рүү гадны биет орох !
  • Нүүр ам руу чулуу, шороо үсрэх

Урьдчилан сэргийлэх зөвлөмж

  • Хууль тогтоомжид заасан насанд хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахгүй байх
  • Морь унаач хүүхдийг хамгаалалтын хувцас, хэрэгслээр бүрэн хангах, тоноглох
  • Морь унаач хүүхэд нь дадлага, туршлагатай байх
  • Хамгаалалтын хувцас, хэрэгсэл нь хүүхдэд таарсан байх, биед нь эвтэйхэн, аливаа хөдөлгөөнд аль болох саад учруулахааргүй байх (MNS 6264:2018 стандарт мөрдөх)
  • Дөрөөнд хөл шурган орохоос хамгаалсан хоригтой байх эсвэл гутал, дөрөө хоёр нь таарсан байх

Мөн үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага буюу MNS 6264:2018 стандартад заасан шаардлагуудыг дагаж мөрдөх хэрэгтэй. Тус стандартад дараах байдлаар холбогдох шаардлагуудыг нь тогтоосон байдаг. Үүнд:

Малчид та бүхэн хурдан морио уралдуулахдаа дээрх стандартын шаардлагуудыг дагаж мөрдөхөөс гадна Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолд заасан зохицуулалтыг санах хэрэгтэй. Тус тогтоолд жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон байдаг.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *