Дорнод аймгийн сонгуулийн ирц улсын хэмжээнд сүүлээс 4-рт бичигдэж байна

2024 оны 06-р сарын 28

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооноос сонгуулийн ирцийн мэдээллийг шууд танилцуулж байна. 6-р сарын 28-ны 18 цаг 27 минутын байдлаар Дорнод аймгийн хэмжээнд ирц 50,4 хувьд хүрлээ.

Сонгуулийн насны 51643 иргэн саналаа өгөх ёстойгоос 26,280 хүн саналаа өгчээ.

Бүсчлэгдсэн шинэ сонгуулиар нэг тойрог болоод буй Сүхбаатар аймгийн ирц 60,8 хувьд хүрч улсын хэмжээнд 3-рт бичигдэж байна. Сүхбаатар аймгийн 25,318 сонгогч саналаа өгөөд байна.

Түүнчлэн Хэнтий аймгийн ирц 57,1 хувьтай, 8-рт бичигдэж байгаа юм. Хэнтий аймгийн 28,726 иргэн саналаа өгчээ.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *