Матад сумын Баянхангай багийн “Бумбатын ухаа” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 38 км-т/ 2024.10.17-ны өдрийн 15:50 цагт хээрийн түймэр гарсныг Матад сум, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын мэргэжлийн ангиуд, малчин иргэдийн нийт 30 хүн, 9 автомашин, 5 мотоциклтойгоор 16:40 цагт бүрэн унтраасан.
Хөлөнбуйр сумын Баян-Өлзий багийн “Уушиг уул” гэдэг газар /сумаас урд зүгт 32-т/ 2024.10.17-ны өдрийн 19:00 цагт хээрийн түймэр гарсныг ОБГ, Хөлөнбуйр, Булган, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумдын мэргэжлийн ангийн бүлгүүд, малчин иргэд ажиллаж 22.30 цагт цурманд орууллаа.
Иймд намрын хуурайшилтын цаг үед хөдөө хээр зорчихдоо анхаарал болгоомжтой явахыг Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар#АНХААРУУЛЖ_БАЙНА