Улсын наадмын сорилго барилдаанд Д.Анар түрүүллээ

2024 оны 06-р сарын 10

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Монголын Үндэсний бөхийн холбооноос наадмын өмнө зохион байгуулсан сүүлчийн барилдаанууд явагдаж өндөрлөлөө.

Бямба гарагт явагдсан Монгол Улсад орчин цагийн Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын сорилго 224 бөхийн бөхийн барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат улсын заан Д.Анар түрүүлсэн байна.

Эл барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн арслан Нямсүрэнгийн Амгаланбаатар үзүүрлэсэн бол Их шөвөгт улсын заан Б.Серик, улсын начин Б.Түвшинтөгс нар шалгарсан юм.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *