Хотын ус дамжуулах шугамыг угааж эхэллээ
Чойбалсан хотын эргэн тойронд ус дамжуулах шугам сүлжээ 63,3 км байдаг. Шугам сүлжээний эдэлгээ насжилт нэмэгдэж, зэвтэй ус гарах болсонтой холбоотойгоор Дорнод НАА ААТОНӨҮГ-аас шугам угаах ажлыг хийж эхэлж байна.
Энэ жилийн угаалгыг хотын ус түгээх 45,7 км шугамд хийхээр төлөвлөжээ. Одоогоор 6,3 км шугам сүлжээг угааснаас гадна цэвэр усны анги дээрх ус нөөцлөх савны угаалгыг хийж дууссан байна.
Харин 6/28-ны лхагва гарагаас эхлэн орон сууц, зам дагуух ус хангамжийн шугам сүлжээг угаах ажлыг 7 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх нь ээ. Энэ ажлын явцад хэрэглэгчийн шугам сүлжээнд тогтсон зэв хаг хөдлөх бөгөөд хэрэгцээний халуун, хүйтэн усыг хэсэгчлэн хязгаарлах ажээ.
Шугам угаалга хийгдэж дууссаны дараа 7/5-7/8-ны орчимд усны чанар жигдэрч эхлэх бөгөөд зарим байруудад гарах болсон усны зэв арилна гэж Дорнод НАА ОНӨААТҮГ-аас мэдээллээ.