6-р сарын 22,23-нд усархаг бороотой

2024 оны 06-р сарын 19

Ойрын өдрүүдэд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт аялал зугаалга хийхээр төлөвлөж байгаа иргэдийн анхааралд‼️

Зургаадугаар сарын 22, 23-ны өдрүүдэд зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орох төлөвтөй байна. Усархаг борооны улмаас голуудын усны түвшин богино хугацаанд эрс нэмэгдэж үерлэх, зам даваанд гулгаа үүсэх, агаарын температур өмнөх хоногуудаас 10 гаруй градусаар сэрүүсэх төлөвтэй байна.

Иймд малчид, амрагчид, голын ай сав дагуу байрлаж байгаа айл өрхүүд, зусландаа гарч байгаа иргэд, тээвэрчдийг анхаарал болгоомжтой байж, хол замд гарахдаа цаг уурын байгууллагаас гаргаж буй бодит мэдээллийг цаг алдалгүй сонсож ажлаа төлөвлөж хөдөө орон нутагт зорчихыг анхааруулж байна.

Фотог: Шижирболд

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *