Ус зайлуулах шугам сүлжээг нэмэгдүүлнэ

2024 оны 06-р сарын 20

Борооны дараа хотын төв замууд усаар дүүрч, жолооч, зорчигчдын замын хөдөлгөөнд хүндрэл учруулдаг. Ойрын өдрүүдэд нийт нутгаар их хэмжээний усархаг бороо орох төлөвтэй байна.

Чойбалсан хотын хувьд, орон нутгийн төсвийн хөрөнгөөр энэ онд борооны ус зайлуулах суваг шуудууг нэмэгдүүлэх, засварлах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа ажээ.

Тухайлбал Чойбалсан хот доторх авто зам дагуу 12 байршилд ус зайлуулах суваг шуудууны ажил хийгдэх юм байна. Үүнд :

– Хэрлэн сумын 11 дүгээр баг Содномдаржаагийн гудамж, Хэрлэн Номингийн урд 2 байршилд

– Хэрлэн сумын 9 дүгээр баг Чойбалсангийн гудамж, Найрамдал хотхоны хойно 2 байршилд

– Хэрлэн сумын 7 дугаар баг Чойбалсангийн гудамж, БОЭТ-ийн хойно 2 байршилд

– Хэрлэн сумын 4 дүгээр баг Ардчиллын гудамж, 46-р байрны баруун зүүн талын 2 байршилд

тус тус авто зам шинэчлэх, засварлах ажлын хүрээнд ус зайлуулах хоолойны ажил хийгдэх ажээ.

+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *