Монгол Улс Дорнод аймагт бүртгэлтэй суудлын автомашинд БНХАУ-ын Хөлөнбуйр хотын Шинэ Барга Баруун хошууны Архашаат боомтоор “хилээр нэвтрэх үнэмлэх”-ийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс дараах шалгуураар олгож эхэллээ.
Наймаас доош суудалтай автомашинаар тус боомтоор нэвтрэхийг хүссэн иргэн дараах материалыг бүрдүүлэн, хил нэвтрэхээс 24 цагийн өмнө Цагдаагийн газарт ( dornod.tsagdaa@gmail.com) цахим хаягаар илгээнэ. Үүнд:
– Жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, гадаад паспорт, иргэний үнэмлэхний хуулбар
– Тээврийн хэрэгслийн гадна талын 45° өнцгөөс хоёр талаас авсан зураг
– Тээврийн хэрэгсэл болон жолоочийн хариуцлагын даатгал хамрагдсан гэрээний хуулбар
+1
+1
+1
+1
+1
+1