Аймгийн төр, нутгийн захиргааны төрийн болон орон нутгийн өмчит аж ахуй нэгж, байгууллагуудын удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай хуралдаанд аймгийн Боловсролын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газар мэдээлэл танилцууллаа.
Шуурхай хуралдаанд Засаг даргын орлогч Ч.Ганбат дараах үүрэг чиглэлийг өгөв.
1. “Бүсийн зөвлөгөөн”-ийг 2025 оны 05 дугаар сарын 02-нд зохион байгуулахтай холбоотойгоор зөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлэх олон талт арга хэмжээний талаар иргэд, олон нийт, Төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудад мэдээлэл хүргэж, оролцоог ханган, дэмжин ажиллах,
2. Сар шинийн баярын үед ахуйн гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах,
3. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль тогтоомж болон Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/02 албан даалгаврын хэрэгжилтийг бүх шатандаа хангаж ажиллах,
4. Худалдан авах үйл ажиллагааг холбогдох хууль журмын хүрээнд хугацаа алдалгүй шуурхай зохион байгуулахыг нийт төрийн байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.
Сэтгэгдэл бичих