ГАМШГИЙН ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖЛЭЭ
Өнөөдөр /2025.03.10/ аймгийн Онцгой комиссын 2025 оны 04 дүгээр хуралдаан болж аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төв, Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газраас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл хийлээ.
Дорнод аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хуурайшилтын зэрэг өндөр байгаатай холбоотойгоор “Гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ш.Ёл дараах үүрэг даалгаврыг өгөв.
Үүнд:
1. Цаг агаарын аюулт үзэгдлийн талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэд, олон нийтэд мэдээлэх,
2. Аймаг, сумын Онцгой комисст цаг агаарын мэдээг тогтмол өгч, үнэн зөв мэдээллээр хангахыг Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд,
3. Аймгийн Онцгой комиссын гишүүдийг сум, багуудад ажиллуулах хуваарь гаргаж батлуулахыг Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын даргад,
4. Сумын Онцгой комиссын гишүүдийн багуудад ажиллах зураглал гаргаж ажиллуулахыг сумдын Засаг дарга нарт, хяналт тавьж ажиллахыг Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын даргад,
5. Онцгой комиссын шийдвэрээр “Гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоол батлагдсантай холбогдуулан сумдын Засаг дарга нарт хүндэтгэх шалтгаангүйгээр чөлөө зөвшөөрөл олгохгүй байх, гал түймэр гарсан тохиолдолд сумын Засаг дарга өөрийн биеэр ахалж ажиллахыг нийт сумын Засаг дарга нарт,
6. Хот хоорондын авто замын аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллах, цас орсон тохиолдолд замын цэвэрлэгээг шуурхай зохион байгуулахыг Авто тээврийн газрын даргад,
7. Харьяа нутаг дэвсгэр дэх автозамын хөдөлгөөний аюулгүй байдалд анхаарч, цас орсон тохиолдолд цэвэрлэж ажиллахыг Булган ,Хөлөнбуйр сумын Засаг дарга нарт,
8. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллах, цаг агаарын гамшигт үзэгдэл дуусах хүртэлх хугацаанд тодорхой цэгүүдэд хөдөлгөөнт эргүүл, пост гаргаж ажиллуулахыг аймгийн Цагдаагийн газрын даргад,
9. Хот хоорондын болон аймаг сумдын замын хөдөлгөөнд хяналт тавин иргэдэд анхааруулга сэрэмжлүүлгийг тогтмол өгч, нэвтэрч буй автомашины хөдөлгөөнийг бүртгэлжүүлэн хяналт тавихыг тус тус Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газарт,
10. Сум бүр хариуцлагатай жижүүр томилж ажиллуулах, холбогдох дугаарыг олон нийтийн сүлжээнд нээлттэй мэдээлэх,
-Бага насны хүүхэдтэй иргэдийг 2025 оны 03 дугаар сарын 10 ний өдрийн 00:00 цагаас 03 дугаар сарын 12-ний өдрийг дуустал хугацаанд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар сэрэмжлүүлгийг харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж иргэдэд мэдээлэх, шаардлагатай тохиолдолд хөдөлгөөнийг хорихыг нийт сумдын Засаг дарга нарт,
11. Болзошгүй аюулт үзэгдлийн үед ажиллах аврах бүлгийн хуваарийг гаргаж, бэлэн байдлыг хангуулах,
-Сум бүрт “Эрэн хайх аврах бүлэг” томилж бэлэн байдлыг хангуулах,
-Сумдын хариуцлагатай жижүүрийн үйл ажиллагаанд хяналт тавьж, сумдын Онцгой комиссыг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, гамшгийн үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийн судалгаа гаргаж, бэлэн байдлыг хангуулахыг тус тус Зүүн бүсийн төв Онцгой байдлын газарт үүрэг болголоо.
Сэтгэгдэл бичих