Мөсний ажиглалтын мэдээ: Хэрлэн голын ус ёроолдоо хүртэл хөлджээ

2025 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар
Хэрлэн гол
Голын уртын дагууд цаг уурын хэмжилтийн цэгүүдэд ёроолдоо хүртэл хөлдөж Чойбалсан хотын орчмоор 81 см, Хөлөнбуйр сумын орчмоор 86 см мөсний зузаантай байна. Энэ нь 2024 оны мөн үеэс 7-11 см-ээр зузаан мөсөн бүрхүүлтэй байна.

Улз гол
Голын уртын дагуудаа ёроолдоо хүртэл хөлдөж, мөсний зузаан нь Баян – Уул сум орчмоор 74 см, Дашбалбар, Чулуунхороот сумдын орчмоор 64-70 см байна. Энэ нь 2024 оны мөн үеийн мөсий зузаанаас 2-52 см-ээр нимгэн байна.

Халх гол
Халх голын мөсний зузаан нь Халхгол сумын орчмоор өмнөх арав хоногоос 10 см-ээр нэмэгдэж 120 см, Ялалт баг орчмоор өмнөх арав хоногоос 3 см-ээр нэмэгдэж 89 см-ийн мөсөн бүрхүүлтэй байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 10-30 см-ээр зузаан мөсөн бүрхүүлтэй байна.

Буйр нуур, Хөх нуурууд нь өмнөх арав хоногоос 1-3 см нэмэгдэж 87 см орчим зузаан мөстэй, энэ нь 2024 оны мөн үеэс 20 см-ээр нимгэн байна.

Аймгийн УЦУОШТ

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу Required fields are marked *

Шинэ мэдээ