Аймгийн сар шинийн барилдаан 17 цагт эхэлнэ

17-р жарны Элдэв эрдэнэт хэмээх сар шинийн баярт зориулсан аймаг, сумын цолтой хүчит  64 бөхийн барилдаан өнөөдөр 17 цагаас аймгийн БТСГ-т эхэлнэ. Барилдааныг Халхгол сум жил бүр зохион байгуулж, Вангийн цагаан уулын хишиг хэмээн нэрлэж ирсэн уламжлалтай.

Мөн өнөөдөр тус газарт өсвөрийн хүчит бөхийн барилдаан болж байгаа бол маргааш сумдын барилдаанууд болох юм. Тухайлбал маргааш өглөө 09.00 цагаас Баянтүмэн сумын соёлын төвд сумын цолтой болон залуу 64 бөхийн барилдаан болохоор товлогджээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу Required fields are marked *

Шинэ мэдээ