Аймгийн Засаг дарга 100 насыг зооглож буй Л.Мөнгөнцэцэг гуайд хүндэтгэл үзүүллээ

Цагаан сарын баярыг тохиолдуулан тухайн нутаг дэвсгэрийн хамгийн өндөр настан буюу 90-ээс дээш настай ахмадуудад аймаг, нийслэлийн Засаг дарга, 100 болон түүнээс дээш настай ахмадуудад Монгол Улсын Ерөнхийлөгч хүндэтгэл үзүүлж, мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай.


Аймгийн Засаг дарга Ш.Ёл, 100 насыг зооглож буй Хэрлэн сумын 4 дүгээр багийн харьяат Лхамжавын Мөнгөнцэцэг гуайд хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон аймгийн Засаг даргын гарын бэлгийг биечлэн хүргэлээ.
Өдгөө 100 насыг зооглож яваа Л.Мөнгөнцэцэг гуай залуудаа барилга трестэд ажиллаж, аймаг орон нутгийнхаа бүтээн байгуулалтад гар бие оролцож байжээ. Тэрээр 6 хүүхэд төрүүлэн 70 гаруй ач, зээ, гуч, дөчөө тойруулан өнөр өтгөн амьдарч байна.
Л.Мөнгөнцэцэг гуай аймгийн Засаг даргыг биечлэн ирж мэндчилгээ дэвшүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлж, “Би амьдралынхаа туршид хүүхдүүдээ төрүүлэх, ковид гээд 5 удаа л эмнэлэгт хэвтэж байсан ба цагаан идээ, таван хошуу малын махаа жилийн 4 улиралдаа тохируулан зооглож байсны ач тус энэ 100 нас байхаа”гэж хуучилж байв.

Аймгийн хэмжээнд 90 ба түүнээс дээш настай нийт 73 ахмад настан байгаагийн хамгийн өндөр настай буюу 101 настай ахмад настан нь Гурванзагал сумын уугуул, Хэрлэн сумын 2 дугаар багийн харъяат, 1945 оны Чөлөөлөх дайны ахмад дайчин Яримпилын Өсөх, 100 настай Хэрлэн сумын сумын 1 дүгээр багийн харьяат Цэдэнгийн Цэнд, Хэрлэн сумын 4 дүгээр багийн харьяат Лхамжавын Мөнгөнцэцэг нар тус тус энх тунх амьдарч байна.

Ахмадууддаа сар шинийн мэндчилгээг дэвшүүлж, 100-аас дээш настай 3 ахмадад Монгол Улсын Ерөнхийлөгч, 90-ээс дээш настай ахмадуудад аймгийн Засаг дарга нар гарын бэлгээ гэр, гэрт нь хүргүүлж байгаа юм.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу Required fields are marked *

Шинэ мэдээ