✅МОБИКОМ КОРПОРАЦИ ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
Сумдад үүрэн холбооны сүлжээг нэмэгдүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат Мобиком Корпораци ХХК-ийн төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтын үеэр сумдын алслагдсан багуудын үүрэн холбооны сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлэх, аймгийн төвд 2025 он 5G сүлжээг нэвтрүүлэх, төрийн зүгээс дэд бүтцийн чиглэлд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр бодлогын талаар мөн Мобиком Корпораци ХХК-ийн үйлчилгээний чиглэл, цар хүрээний талаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
Сэтгэгдэл бичих