Дорнын цахим элч Хурдан клубыг байгууллаа

Мэдээлэл технологи хурдацтай хөгжихийн хэрээр тус салбарт бодитой хувь нэмэр оруулах, төрийн байгууллагад тухайн чиглэлээр ажиллах, чадварлаг мэргэжилтний эрэлт хэрэгцээ жил бүр өсөн нэмэгдэж байна.
Энэ цаг үед ахлах ангийн сурагчдын мэдээлэл технологийн ур чадварыг дээшлүүлж, цахим ур чадвартай иргэдийг нэмэгдүүлэх зорилгоор Дорнод аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дэргэдэх өсвөрийн “Дорнын цахим элч” хурдан клубыг байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. Клубын нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга У.Уранбилэг, Дорнод аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Г. Мягмаржаргал нар оролцлоо.
Клубээр дамжуулан хүүхэд залуусын цахим зөв хэрэглээ, технологийн дэвшлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, тэдний идэвх оролцоонд тулгуурлан нийгмийн хүрээлэлд нөлөөлөх цахим элч болгон хөгжүүлж ирээдүйн мэргэжил боловсролоо сонгон суралцахад нь дэмжлэг үзүүлэх юм.
Эдгээр сурагчид мэдээлэл технологи, цахим элч бэлтгэх хөтөлбөрт хамрагдаж харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр гадаад, дотоодын төсөл хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу Required fields are marked *

Шинэ мэдээ