ЖДҮХС-аас Дорнод аймагт 2025 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төсөл авч эхэллээ

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2025 онд орон нутгийн болон сангийн хамтарсан санхүүжилтийн эх үүсвэрээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ХХААХҮЯ, ЖДҮГ болон тухайн Аймгийн Засаг даргатай “Зээлийн ерөнхий нөхцөл тохиролцох, хамтран ажиллах гурван талт гэрээ”-г байгууллаа. Энэхүү гэрээнд үндэслэн ХХААХҮ-ийн Сайдын тушаалаар зээл олгох ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийг тухайн орон нутгийн хөгжлийн бодлого, санхүүжилтийн эх үүсвэртэй уялдуулан баталсан.
🟢 Үүний дагуу Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн зээлийн хүсэлтийг цахим хэлбэрээр www.sme.gov.mn-аар дамжуулан хүлээн авах үйл ажиллагаа эхэллээ.
⏰ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Эхлэх: 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 17:30 цагаас
Дуусах: 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 17:30 цаг хүртэл
📌 ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:
Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө оруулалт, Эргэлтийн хөрөнгө /40 хувиас хэтрэхгүй/
Зээлийн хугацаа: 5 хүртэл жил
Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 хүртэл сар
Зээлийн хүү : 5 хувь (жилийн)

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу Required fields are marked *

Шинэ мэдээ