Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх Модон могой жилийн сар шинийн босгон дээр “Аймгийн аварга малчин өрх”-өөр шалгарсан Чойбалсан сумын Сүмбэр багийн малчин Д.Батмөнх, А.Түвшинтөгс, Энгэршанд багийн малчин Л.Төмөрбатаа нарын гэр бүлд хүндэтгэл үзүүлж, шагналыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Мөнхбаяр, Чойбалсан сумын Засаг дарга Г.Төрболд нар гардуулан өглөө.
Тэдний хувьд олон жилийн турш мал сүргээ өсгөн үржүүлж, мал аж ахуйн салбарт тогтвортой амжилт гаргаж, Монгол малчны уламжлалт ухаан, арга туршлага, хөдөлмөр зүтгэлээр эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж, ажлын байр нэмэгдүүлэн, нутгийн зон олныхоо бахархал хүндэтгэлийг хүлээсэн хүмүүс бөгөөд ийнхүү төрд хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж байна.
Сэтгэгдэл бичих