Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Орон нутгийн үйлдвэрлэлээ дэмжье уриатайгаар “АМАР МЭНД” сар шинийн үзэсгэлэн худалдааг 2 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Уг үзэсгэлэн худалдаанд Хэрлэн сум болон хөдөөгийн 6 сумын 100 гаруй иргэн, аж ахуйн нэгж, хоршоо оролцож “Шилдэг хоршоо”-оор Дунгийн салхи хоршоо, Уламжлалт хүнс- Дорнод сүү ХХК , сүү, сүүн бүтээгдэхүүн, Шилдэг брэнд бүтээгдэхүүнээр Сантайж ХХК “Тайж” брэнд зэрэг шалгарсан бол “Онцлог оролцогчид”-оор гар урлалын төрөлд иргэн Б.Цэнддоо, хүнсний ногооны төрөлд Монэко сийд ХХК-ийг тус, тус шалгарууллаа.
Сэтгэгдэл бичих