БОХИР УСНЫ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ ӨРГӨТГӨН ШИНЭЧЛЭХ, ШИНЭЭР БАРИХ ТӨСЛИЙН БАГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч С.Мөнхжаргал “Бохир усны цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих” төслийн гүйцэтгэгч Бүгд Найрамдах Польш Улсын “MELIOREX” компанийн төлөөлөгч, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Хот байгуулалтын бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Баярбат, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн зохицуулагч Ц.Ариунтуяа, Хяналт шинжилгээ, үнэлгээний ажилтан С.Золжаргал, Ус хангамж,ариутгах татуургын инженер Г.Энхтайван, туслах ажилтан Ө.Мөнхзул нарыг хүлээн авч уулзлаа.
Энэхүү төслийн хүрээнд Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 10,000м3 бохир ус цэвэрлэх байгууламжийг шинээр барих юм.
Сэтгэгдэл бичих