Дорнод аймгийн УЦУОШТ-өөс мэдээлж байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
5, 7-нд ихэнх нутгаар, 6-нд зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна.
2025 оны 02 дугаар сарын 02-ны 20 цагаас 02 дугаар сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ.
Хур тунадас: Солигдмол үүлтэй. Өнөө шөнө Халхгол орчмоор ялимгүй цас бударна.
Салхи: Баруунаас секундэд 6-11 метр.
Агаарын температур: Халхголын сав нутгаар шөнөдөө -31…-33 градус, өдөртөө -19…-21 градус, бусад нутгаар шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -13…-18 градус хүйтэн байна.
Чойбалсан хот орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -25…-27 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.
2025 оны 02 дугаар сарын 04-нөөс 02 дугаар сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Дорнод аймгийн нутгаар: 5, 7-нд ихэнх нутгаар, 6-нд зарим нутгаар цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Халхголын сав нутгаар шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -16…-21 градус, бусад нутгаар шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -11….-16 градус, 6-наас өдөртөө ихэнх нутгаар хүйтэрч -16…-21 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл бичих