УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнгээр ахлуулсан “ЖДҮ-г дэмжих, хөгжүүлэх бодлогын хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрлэх төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж байна.
Өнөөдрийн хувьд ”Жижиг дунд, үйлдвэр үйлчилгээний салбарын өнөөгийн байдал, хууль тогтоомжийг шинэчлэх хэрэгцээ шаардлага” сэдвээр орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн дунд хэлэлцүүлэг явуулж тэдний саналыг сонслоо.
Харин үйлдвэрлэл эрхлэгч нар ЖДҮ-ийн салбарыг дэмжихийн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгаа талаар хэллээ.Үүнэс гадна төрөөс олгож буй санхүүгийн дэмжлэг бодлогын хувьд учир дутагдалтай, мөн бараа бүтээгдэхүүнээ борлуулна гэдэг хөнгөлөлттэй зээлээс ч илүүтэй хамгийн тулгамдсан асуудал болж байгааг хэлж байсан юм.
Сэтгэгдэл бичих