Малчдын булан: Машинаар отор, нүүдэл хийхдээ юуг анхаарах вэ?

2024 оны 06-р сарын 05

ХАБЭА-н эрсдэлт хүчин зүйлс !

  • Зам тээврийн осолд орох, хүн амьтан, эд зүйлс мөргөх, шүргэх, дайрах !
  • Гуу жалга, эрэг руу унах, ойчих !
  • Ачсан болон ачиж буй ачаа, бараа унах, ойчих, хүн амьтан цохих, дарах !
  • Машин техник, отрын вагончиг хяналтгүй өнхрөх !
  • Чиргүүлний гар мултрах, хугарах

Урьдчилан сэргийлэх зөвлөмж

  • Замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөх, жолооч нь тухайн тээврийн хэрэгсэлд тохирох ангилалын үнэмлэхтэй байх
  • Харуй бүрэнхий, шөнө дөлөөр отор, нүүдэл хийхдээ машин техникийн гэрэлтүүлгийн бүрэн бүтэн байдлыг хангах ба хурдаа тохируулж явах
  • Ачаа барааг хамтарч өргөх, зөөх ба тэдгээрийг сайтар бэхлэх, явах замдаа үе үе шалгах
  • Дугуйтай машин техник, хэрэгслүүдийг зогсоох, байрлуулахдаа гар кардан татах, дугуйнд тогтмол ивүүр хийх
  • Чиргүүлний гарыг чирэгчээс сайтар бэхлэх бөгөөд нүүдлийн явцад үе үе шалгах
  • Жолооны хүрдийг нэг тийш нь хэт, огцом эргүүлэхгүй байх
  • Машинаа хөдөлгөхөөс өмнө хажуу тал болон доогуур нь хүн амьтан, эд зүйлс байгаа эсэхийг тогтмол шалгах, дуут дохио өгөх
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн, нойргүй, ядарсан үедээ автомашин жолоодохгүй байх

ХХААХҮЯ

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *