Малчдын ХАБЭА-н булан: Буу сумтай харьцах, хадгалах

2024 оны 05-р сарын 30

ХАБЭА-н эрсдэлт хүчин зүйлс !

  • Буу, сумыг хүүхэд багачууд, залуучууд сонирхож гал алдах !
  • Сум тэсрэх, дэлбэрэх

Урьдчилан сэргийлэх зөвлөмж

  • Буу, сум хоёрыг тус тусад нь хүүхэд багачуудын нүднээс далд, цоожтой авдар саванд хадгалах
  • Сумыг нарны шууд тусгал болон халалт үүсгэдэг эд зүйлсээс хол, цоожтой битүү саванд хадгалах
  • Буу, сум хадгалах авдар, савыг байнга цоожлох бөгөөд түлхүүрийг нь бууны эзэн биедээ авч явах эсвэл найдвартай газар нуух
  • Бууг морин дээр авч явахдаа амыг нь газар руу харуулж үүрэх
  • Галт зэвсэг эзэмших эрхтэй байх, холбогдох байгууллагаас нь сургалт, зөвлөгөө авсан байх

ХХААХҮЯ

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *