Малчдын ХАБЭА-н зөвлөгөө: Бууц, хөрзөн ховхлоход ямар эрсдэл учирч болзошгүй вэ?

2024 оны 05-р сарын 22

ХАБЭА-н эрсдэлт хүчин зүйлс !

  • Бууц хөрзөнг хөл, гар дээрээ алдах, унагах !
  • Гарт өргөс орох !
  • Нүд, хамарт нарийн ширхэгтэй тоос, шороо орох, амьсгалах !
  • Бууц, хөрзөн шатах, гал түймэр гарах !
  • Хүрз, жоотуунд цохиулах !
  • Хэт хүчилсэн, мушгирсан, сунасан, бөхийсэн байрлалтай удаан хугацаагаар олон дахин ажиллах, хүзүү нуруу хөших

Урьдчилан сэргийлэх зөвлөмж

  • Хүнд эд зүйлсийг хамтарч өргөх эсвэл машин техник ашиглах
  • Ажлын хувцас, нүдний шил, маск, бээлий гэх мэт НБХХ өмсөх, зүүх
  • Бууц, хөрзөнгийн ойролцоо ил гал, оч гаргахгүй байх, тамхи татахгүй байх
  • Хүрз, жоотуугаар ажиллахдаа хүн хоорондын зайг баримтлах, далайлтын зайд хүн ба эд зүйлс байгаа эсэхийг нягтлах
  • Аль болох өөрт эвтэй байрлалаар, амралттай ажилла

ХХААХҮЯ

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *