Малчдын булан: Түлээ бэлтгэхэд тохиолдож болзошгүй ХАБЭА-н эрсдлээс хэрхэн сэргийлэх вэ?

2024 оны 05-р сарын 12

ХАБЭА-н эрсдэлт хүчин зүйлс !

  • Мод, нүүрсний үртэс нүүр ам, нүдрүү үсрэх !
  • Сүх, алх, лантуунд цохиулах ба тэдгээрийн иш нь мултрах !
  • Хөрөөний ирэнд гар, биеэ зүсэх !
  • Хөрөөдсөн мод, хагалж буй нүүрс хөл, гар дээр унах !
  • Хүнд, том овортой мод, нүүрс өргөх, зөөхөд нуруу гэмтэх

Урьдчилан сэргийлэх зөвлөмж

  • Хамгаалалтын нүдний шил, масктай ажиллах (болж өгвөл нүүрний хаалттай ажиллах)
  • Хоёр буюу түүнээс дээш хүн нэг дор ажиллах тохиолдолд хоорондоо зайтай ажиллах
  • Сүх, лантууны далайлтын зайд хүн, эд зүйлс байгаа эсэхийг нягтлах, тэдгээрийн ишний түгжээ, найдвартай байдлыг тогтмол шалгах
  • Хөрөөний ирэнд нүцгэн гараар хүрэхгүй байх, зөөхдөө ирний эсрэг талаас нь барьж явах
  • Хүнд, том мод, нүүрсийг техник ашиглан өргөх, зөөх (боломжгүй бол юмаар хөших, олуулаа хамтарч өргөх, бод мал ашиглах
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *