Малчдын булан: Машин, мотоцикл засахад учирч болзошгүй эрсдлээс хэрхэн сэргийлэх вэ?

2024 оны 05-р сарын 09

ХАБЭА-н эрсдэлт хүчин зүйлс !

  • Машин, мотоцикл хяналтгүй өнхрөх, хүн амьтан, эд зүйлс мөргөх, шүргэх, дайрах !
  • Машин, мотоциклд дарагдах, хавчуулагдах, сэнс дамар болон эргэлдэх эд ангид орооцолдох !
  • Түлхүүр багаж сугарч гар, биеэ цохих, толгойгоо цохих !
  • Халуун мотор, эд анги, тос шингэнд түлэгдэх !
  • Машины эд ангиудыг салгах, өргөх, буулгах үед гар хөлөө хавчуулах, дарагдах

Урьдчилан сэргийлэх зөвлөмж

  • Тэгш, урвуу бүхий л газар машиныг байрлуулахдаа гар кардан татах, дугуйнд ивүүр хийх
  • Машин, мотоциклийг унтраасны дараа засвар, үйлчилгээ хийх бөгөөд асаах түлхүүр зөвхөн засвар хийж буй хүнд байх
  • Тухайн эд ангид таарсан багаж хэрэгслийг ашиглах
  • Уранхай ноорхой, оосор бүч ихтэй хувцас өмсөхгүй байх
  • Ажлын хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл (НБХХ) хэрэглэх
  • Халсан мотор болон бусад эд ангиудыг хөрсөний дараа үзлэг шалгалт хийх, засварлах
  • Аль болох ганцаараа ажиллахгүй байх
  • Овор ихтэй, хүнд эд ангиудыг өргөхдөө таль ашиглах, эсвэл найдвартай оосорлож олуулаа хамтарч өргөх, буулгах

ХХААХҮЯ

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *