ДБЭХС ТӨХК-ийн өргөтгөл ашиглалтад орлоо

2024 оны 06-р сарын 06

“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 50 МВт-ын шинэ Дулааны цахилгаан станцыг өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа. Зүүн бүс нутгийн өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг тасралтгүй, найдвартай хангах зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлсэн юм.

Төслийн хөрөнгө оруулалт 2019 онд шийдвэрлэгдэж, УИХ-ын гишүүн Х.Болорчулууны саналаар Улсын төсвөөс 80 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны 60 сая долларын зээлийн санхүүжилтээр тус тус бүрджээ. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирж оролцлоо. Төслийн бүтээн байгуулалт түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед эхэлсэн юм.

сонин mn

“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Дулааны цахилгаан станц нь 36 МВт-ын хүчин чадалтай бөгөөд зүүн бүс нутгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлт 2024 оны байдлаар үйлдвэрлэлийн суурилагдсан хүчин чадлаас 25-27 МВт-аар хэтрээд байгаа юм.

Жилд 300 сая.кВц цахилгаан эрчим хүчийг нийлүүлэх шинэ Дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн айл өрх, аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийг эрчим хүчээр найдвартай хангах, нэгдсэн системийн ачааллыг хөнгөлөх боломж бүрдэж байна.

сонин mn

сонин mn

Цаашид эрчим хүчний салбарын хөгжилд тэргүүлэх ач холбогдолтой Гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгойн дулааны цахилгаан станц зэрэг бүтээн байгуулалтыг төслүүдийг үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний үе шатыг 2024 оны 10 дугаар сард багтаан ашиглалтад оруулахаар болсныг дурдлаа. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “TBEA” ХХК шалгарч, Хөгжлийн банкны 60 сая ам.долларын зээлийн санхүүжилт, улсын төсвийн 21.9 сая ам.долларын санхүүжүүлтээр гүйцэтгэсэн юм.

сонин mn
сонин mn

Байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай дэвшилтэт технологийг шингээсэн, эрчим хүч, дулааны үйлдвэрлэл хосолсон шинэ станц ашиглалтад орсноор:

  • Цахилгаан эрчим хүч боловсруулалт 300 сая.кВц-аар буюу 130 хувиар нэмэгдэх,
  • Дулааны эрчим хүч боловсруулалт 100 Гкал/цагаар нэмэгдэх,
  • Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн өрсөлдөх чадвар дээшилж, төвлөрсөн хот суурин газрууд бий болох таатай нөхцөл бүрдэх,
  • Төвийн бүсээс 15-17 МВт-ын цахилгаан эрчим хүч шаардлагагүй болох ба нэгдсэн системийн ачааллыг хөнгөлөх
  • 130 орчим байнгын ажлын байр бий болох зэрэг ач холбогдолтой юм.

Төслийн үргэлжлэх хугацаанд давхардсан тоогоор Монгол, БНХАУ, Вьетнам улсын нийт 1,570 инженер техникийн ажилтан, 80 гаруй тусгай зориулалтын машин, механизм барилга угсралтын ажилд оролцсон байна.

сонин mn
сонин mn
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *