Угтамын тас шувууд хаана өвөлждөг вэ?

2024 оны 03-р сарын 13

Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар сумын нутгийг дамнан орших Угтам уулыг УИХ-ын 1993 оны 83 дугаар тогтоолоор“Байгалийн нөөц газар”-ын ангиллаар, 46022.84га талбайтайгаар улсын тусгай хамгаалалтад авч байжээ.

Угтам ууланд Баруун, Зүүн Сүүж, Аргалант, Жимгэр, Дангай, Дэл, Тавнын гэх мэтийн жижиг горхи бүхий олон хөндийнүүд болон Толь нуур, Хайрханы цагаан нуур, Өвгөдийн Хар, Цагаан нуур зэрэг жижиг нуур тойром, булаг горхи бий. БНГ-ын хойд хилийн дагуу Улзын гол 15км орчим урсан өнгөрдөг.

Монголын шувуу хамгаалах төв, Зүүн бүсийн Дархан цаазат газруудын “Дорнод” хамгаалалтын захиргаа хамтран ОУ-ын хэмжээнд Ховордож болзошгүй ангилалд орсон Нөмрөг тасын нүүдлийн судалгааг гүйцэтгэж байна.

Угтамын БНГ-ын үржлийн нөмрөг тасын хувьд Нарс мод чухал үүрлэх орчин болдог. Бие гүйцсэн тасууд үржлийн нутагтаа үлдэж өвөлждөг. Угтамын байгалийн нөөц газрын судалгаанд хамрагдсан залуу тасууд бүгд Хойд Солонгос, БНХАУ-ын зааг хилийн бүс төдийгүй хамгийн зүүн хойд талын өвөлжсөн нутаг нь ОХУ-ын хамгийн зүүн өмнөд нутаг болох Владивостокын орчим байжээ.

+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *