Аймгийн хэмжээнд малын зүй бус хорогдлын тоо 180 мянгад хүрлээ

2024 оны 03-р сарын 12

 Дорнод аймгийн хэмжээнд цас зудны улмаас малын зүй бус хорогдлын тоо 180 мянгад хүрлээ. 7 хоног тутам шинэчлэн гаргаж байгаа аймгийн ХХААГ-ын мэдээллээр, Дорнод аймагт 180,829 толгой мал хорогдоод байна.

Аймгийн хэмжээнд 76870 толгой хонь, 60.066 толгой ямаа, 32.391 нь үхэр, 11.468 толгой адуу, 34 тэмээ хорогдсон байна.

Сумдаас цагаан зудын нөхцөл байдалд байгаа Баянтүмэн, Булган, Матад, Гурванзагал суманд мал хамгийн их хорогджээ. Тухайлбал, Баянтүмэн суманд 40 мянга гаруй, Булганд 37 мянга орчим, Матадад 30 мянга, Гурванзагал суманд 22 мянга гаруй толгой мал хорогдсон гэсэн мэдээллийг аймгийн ХХААГ-аас өглөө.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *