Төрийн албаны шалгалтад оролцогчдод дэмжлэг үзүүлэх сургалт болж байна

2024 оны 03-р сарын 10

Оны эхний улирлын төрийн албаны ерөнхий шалгалтад Дорнод аймгаас 129 иргэн оролцохоор бүртгүүлээд байгаа юм. Уг шалгалтад оролцох иргэдэд зориулж, дэмжлэг үзүүлэх сургалт зохион байгуулж байна.

Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах салбар комиссоос сум, орон нутгийн хэмжээнд дутагдалтай байгаа төрийн байгууллагын ажлын байрны сул орон тоог нөхөж, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг шуурхай хангах зорилгоор шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэдэд дэмжлэг үзүүлэх сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж байна.

Сургалт 2024 оны 03 дугаар сарын 09, 10, 11-ний өдрүүдэд болох юм.

Нийт 129 иргэн шалгалтад бүртгүүлснээс 34 нь энэхүү сургалтад хамрагджээ.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *