Монгол, Америкийн онцгой байдлын хамтарсан хэсэг Дорнод аймагт ажиллаж байна

2024 оны 03-р сарын 07

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг  Номхон далайн командлалтай хамтран “Говийн чоно-2024” олон улсын сургалт, дадлагыг  ирэх тавдугаар сард Дорнод аймагт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, дасгал сургуулийн удирдагч, АНУ-ын Номхон далайн хуурай замын цэргийн командлагч, хошууч Марл Пасибэгээр ахлуулсан ажлын хэсгүүд тус аймагт хоёр талын уулзалтыг зохион байгуулж, зохицуулалтын гэрээг байгуулахаар ажиллаж байгаа юм. 

Мөн ажлын хэсэг  дадлага сургуулиар зохион байгуулагдах академик болон техникийн сургалтуудын зохион байгуулалт, хөтөлбөр, оролцох бүрэлдэхүүн, техникийн бэлэн байдлын талаар харилцан санал солилцож, бэлтгэл ажлыг хангуулж байгаа бөгөөд эцсийн шатны төлөвлөлтийн уулзалт энэ сарын 8-ныг дуустал үргэлжилнэ.

***

Улсын Онцгой комиссын шуурхай штабын дарга, Генерал Б.Ууганбаяр Матад суманд ажиллаж өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцав. Улс, аймгийн аюулгүйн нөөцөөс үзүүлсэн тусламжийн хэрэгжилттэй танилцаж малчдын санал хүсэлтийн сонслоо.

Мөн энэ үеэр сумын Онцгой комиссын дарга, гишүүдтэй уулзаж зудын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонссон юм. Матад сумын хэмжээнд олон жилийн дунджаас 11мм ахиу тунадас орж энэ өвөл 28 удаагийн давтамжтай цас орсноор цагаан зудтай өвөлжилт хүндрээд байна.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *