Хорих ангиас оргосон этгээдийг олж баривчилжээ

2024 оны 03-р сарын 06

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас оргосон Г-г эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, 2024 оны 03 дугаар сарын 05-ны шөнө олж баривчиллаа.

Түүнтэй хамт оргосон нэг хоригдлыг 2024 оны 03 дугаар сарын 04-ний шөнө Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс олж баривчилсан юм.

Б.Ганчулуун нь 1993 оны хоёрдугаар сард Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, эцэг, эхийн хамт амьдардаг байжээ.

Тэрбээр 2022 оны гуравдугаар сарын 23-нд малын хулгай хэргээр гурван жилийн хорих ял сонсжээ. Өмнө нь хоёр удаа ял сонсож байсан аж. Тодруулбал, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны хоёрдугаар сарын 9-ний 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хоёр жил арав хоногийн хорих ял ногдуулж, тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж байжээ. Мөн 2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3.5 хорих ялаар, 2020 онд гурван жилийн хорих ялаар шийтгүүлж байжээ.

Сүүлд Б.Ганчулуун нь 2021 онд Т.Бямбасүхтэй бүлэглэн айлын бэлчээрт байсан малаас хоёр хүн хулгайлж, борлуулсан гэмт хэрэг үйлджээ. Тодруулбал, Дорнод аймгийн Чойбалсан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт бэлчээрт байсан иргэн Р.Б-ын хоёр тооны үхрийг хулгайлж, 2.4 сая төгрөгийн хохирол учруулсан байна.

Тэрбээр ял эдэлж байх хугацаандаа Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 4.4 хугацааг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солиулж байжээ. Харамсалтай нь, тэрбээр Өршөөлийн хуульд хамрагдаж, 4.4 жилийн хорих ялаа зорчих эрхээ хязгаарлуулах ялаар солиод байхдаа дахин малын хулгайн гэмт хэрэг үйлджээ. Ингээд зорчих эрхийг нь хязгаарласан 4.4 жилийг хорих ялаар сонсож, малын хулгайн хэрэгт нь дахин гурван жилийн хорих ял оноосон байна. Б.Ганчулуун дөрвөн жилийн дараа суллагдах байжээ.

+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *