ХАБЭА-н эрсдэлт хүчин зүйлс !
- Зам тээврийн осолд орох, хүн амьтан, эд зүйлс мөргөх, шүргэх, дайрах !
- Гуу жалга, эрэг руу унах, ойчих !
- Ачсан болон ачиж буй ачаа, бараа унах, ойчих, хүн амьтан цохих, дарах !
- Машин техник, отрын вагончиг хяналтгүй өнхрөх !
- Чиргүүлний гар мултрах, хугарах
Урьдчилан сэргийлэх зөвлөмж
- Замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөх, жолооч нь тухайн тээврийн хэрэгсэлд тохирох ангилалын үнэмлэхтэй байх
- Харуй бүрэнхий, шөнө дөлөөр отор, нүүдэл хийхдээ машин техникийн гэрэлтүүлгийн бүрэн бүтэн байдлыг хангах ба хурдаа тохируулж явах
- Ачаа барааг хамтарч өргөх, зөөх ба тэдгээрийг сайтар бэхлэх, явах замдаа үе үе шалгах
- Дугуйтай машин техник, хэрэгслүүдийг зогсоох, байрлуулахдаа гар кардан татах, дугуйнд тогтмол ивүүр хийх
- Чиргүүлний гарыг чирэгчээс сайтар бэхлэх бөгөөд нүүдлийн явцад үе үе шалгах
- Жолооны хүрдийг нэг тийш нь хэт, огцом эргүүлэхгүй байх
- Машинаа хөдөлгөхөөс өмнө хажуу тал болон доогуур нь хүн амьтан, эд зүйлс байгаа эсэхийг тогтмол шалгах, дуут дохио өгөх
- Согтууруулах ундаа хэрэглэсэн, нойргүй, ядарсан үедээ автомашин жолоодохгүй байх
ХХААХҮЯ
+1
+1
+1
+1
+1
+1