2025 оны төсөв хэлэлцэж байна. Төсөв батлах хугацаа дөхсөн энэ үед УИХ-ын гишүүд тойрогтоо 5 тэрбум суулгах санаачлага гаргаад буй.
Засгийн газрын зүгээс Бүсчилсэн хөгжлийн төлөөх мега төслүүдээ санхүүжүүлж хөдөлгөж эхлэх зорилготой. Иймээс тойрог бүрт хуваарилдаг жижиг төсвүүдийг танаж, том төслүүддээ анхаарч байгаа.
Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүг Ш.Бямбасүрэн “Таван тэрбум төгрөг хуваарилах талаар ярьсан нь үнэн. Гэхдээ бүх тойргуудад жигд 5 тэрбум хуваарилах нь утгагүй. Энэ жил тойргуудад хөрөнгө оруулалтын жижиг ажлууд хийхгүй гэж байгаа нь олон хүний эрх ашиг хөндөгдөж байна. Манай тойрог Дорнод аймагт ч бас 3,5 тэрбум хэрэгтэй л байна. Миний хувьд хэрэгцээгүй, үрэлгэн төсөл хөтөлбөрүүд байна гэж харж байгаа учраас танаад хэрэгтэй зүйлд нь зарцуулах шаардлагатай гэж үзэж байна” хэмээв.