Хөлөнбуйр сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр болж байна. Сумын ИТХ-д 3 нам хүчний төлөөлөл сонгогдсон бөгөөд МАН-аас 11, Үндэсний эвслээс 3, АН-аас 1 төлөөлөгч ажиллахаар болсон юм. Хурлын эхэнд зохион байгуулалтын асуудал хэлэлцэхэд нам, эвслийн бүлэг нь 5-аас доошгүй төлөөлөгчтэй байхаар тогтсон тул МАН бүлгээ байгуулж, Үндэсний эвсэл, АН бүлэггүй байхаар болжээ.
ХӨЛӨНБУЙР СУМЫН ИТХ-ЫН ДАРГААР А.БУДЖАВЫГ СОНГОЛОО
Сумын ИТХ-ын даргад Монгол Ардын Намаас Амгалангийн Буджавыг, Үндэсний эвслээс Адьяасүрэнгийн Цэцэгмааг тус тус нэр дэвшүүлж, олонхийн саналаар А.Буджавыг сонголоо.
А.Буджав нь 1983 онд төрсөн. 2001 онд Хан уул сургууль, 2005 онд ХААИС-ийг мал зүйч мэргэжлээр тус тус төгсөж, 2006-2013 онд Сумын ЗДТГ-т халамжийн мэргэжилтэн, 2013-2020 онд ХАА-н тасагт мал аж ахуй хариуцсан мэргэжилтэн, 2020 оноос Хөлөнбуйр сумын 1-р багийн засаг даргаар тус тус ажиллажээ.
Хөлөнбуйр сумын Засаг даргаар Ю.Цэпэлмааг сонголоо
Хөлөнбуйр сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанаас МАН-аас нэр дэвшигч Юмсүрэнгийн Цэпэлмааг сумын засаг даргаар сонгож, аймгийн засаг даргад өргөн мэдүүлэхээр тогтлоо.