ДОРНОД ДАТА

Дорнод аймгийн хэвлэл мэдээлэл,
зар сурталчилгааны студи

Чойбалсан хотын радио FM89.1

Өдөр тутам, Хоногийн 24 цагийн турш
тантай хамт

“Барьцаат зээлийн гэрээ“ байгуулан есөн настай хүүхдээр хурдан морь унуулдаг байжээ

Дорнод аймгийн нутаг дэвсгэрт иргэн А, Т нар нь нэр бүхий хоёр иргэнтэй барьцаат зээлийн гэрээ байгуулан бага насны хүүхдийн суралцах, амьдрах орчныг өөрчлөн хөдөлмөрийн мөлжлөг хийсэн байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгалаа.

Уг хэрэг өнгөрсөн оны гуравдугаар сард гарсан бөгөөд Дорнод аймгийн иргэн А нь бусадтай барьцаат зээлийн гэрээ байгуулж, есөн настай хүүхдээр хурдан морь унуулж, авсан цалингаас нь суутгуулах нөхцөлтэйгөөр хүүхдийн эрүүл мэнд, бие махбодод хохирол учруулахуйц аюултай, хориглосон ажил эрхлүүлж байжээ.

2023 оны гуравдугаар сарын 31-нд есөн настай унаач хүүхдийг шаардлагатай хувцас, хамгаалах хэрэгсэлгүйгээр стандарт журмыг зөрчиж, хориглосон цаг хугацаанд морь унуулсан байна. Энэ үеэр хүүхэд унаж гэмтсэн юм.

Иймд иргэн А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэг, 16.10 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулсан бөгөөд энэ оны аравдугаар сарын 18-нд шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.

+1
0
+1
0
+1
0
+1
2
+1
2
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу. Required fields are marked *

Шинээр нэмэгдсэн