2025 онд Баяндун, Дашбалбар, Хөлөнбуйр, Цагаан-Овоо зэрэг сумдын тэгш ой тохионо. Сум бүр түүхт ойн баяраа зохион байгуулах комисс байгуулж, ажлуудаа төлөвлөж эхэлжээ.
Баяндун сумын хувьд 100 жилийн ойгоо угтаж дараах ажлуудыг төлөвлөсөн байна.
1. Соёлын төвийн их засвар / тоног төхөөрөмж, үзэгчдийн сандал шинэчлэх/
2. Наадмын талбайг өргөтгөх
3. Музейн барилга шинээр барих
4. Толь мандал дээр гэрэлт цамхаг босгох
5. Батын толгой дээр морины хөшөө барих
6. Баруун үлийн даваа дээр тохижилт
7. Гудамж эгнээжүүлэх, дайманжуулах, хашааны стандарт батлах
8. Заян навааг тохижуулах /Аж ахуй нэгжүүд/
9. Цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах
10. Бахархлын талбайг тохижуулах /Наран ургах хадгаламж зэлийн хоршоо/
11. Аялал жуулчлалын маршрут гаргаж, жуулчны бааз байгуулах
12. Төв замын тохижилт
Түүнчлэн Цагаан-Овоочууд сумынхаа 90 жил, Буриад хошууны 100 жилийн ойг угтаж энэ сарын 30-нд УБ хотноо СТӨ-нд “Цагаан-Овоо сайхан даа” тоглолт зохион байгуулахаар болжээ.
Сэтгэгдэл бичих