5-р сургуулийн Б.Энх-Уянга багштай 6Б анги болон Б.Ган-Эрдэнэ багштай 9Г ангиудын эцэг, эхийн санаачлагаар химийн кабинетын ангийг 13.9 сая төгрөгийн санхүүжилтээр иж бүрэн засварлаж жишиг анги болгон тохижуулжээ.
Ангид иж бүрэн засвар хийж лед гэрэл, 2 ангийн багш сурагч тус бүрт хувцас хадгалах шүүгээ /locker/, дэлгэдэг самбар, 55 инчийн зурагт, сурагчдын гар утсыг хадгалах сав, гарын ариун цэврийг сахих нөхцлийг бүрдүүлсэн өнгө үзэмжтэй сайтай тосгуур, 3D ханын цаг, багшийн ширээ сандал, хэвлэлтэй болон оффис хөшиг зэргийг шийдэж өгчээ. Ингэснээр сурагчдын сурах орчин сайжирч сургалтын үйл ажиллагаанд ахиц гарах юм.
Сэтгэгдэл бичих