ДОРНОД ДАТА

Дорнод аймгийн хэвлэл мэдээлэл,
зар сурталчилгааны студи

Чойбалсан хотын радио FM89.1

Өдөр тутам, Хоногийн 24 цагийн турш
тантай хамт

Усанд автсан гражын асуудлыг иргэдийн төлөөлөгчтэйгээ хамтран шийдвэрлэжээ

11-р багийн Солонго хотхоны подвальд барилгын магистраль шугам цоорсноос их хэмжээний ус байнга алдаж, граж ашиглах боломжгүй болсон, ус чийгшил нь барилгын чанар алдагдуулж байгаа тухай бид мэдээлсэн билээ.
Тус хотхоны оршин суугчид энэ асуудлаар 11-р багаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Болортөгсөд хандсан байна. Иргэдийн хүсэлтийн дагуу төлөөлөгч Б.Болортөгс барилгын компанитай нь уулзаж ярилцан, засварын зардал 12 сая төгрөгийн 85 хувийг гаргуулж өгчээ. Ингээд үлдсэн 15 хувь буюу 1.8 сая төгрөгийг ашиглагч тал болох 60 айлын оршин суугчдаас бүрдүүлж, засварыг Дорнод НАА ОНӨААТҮГ гүйцэтгээд байна.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу. Required fields are marked *

Шинээр нэмэгдсэн