Чулуунхороот руу явж байгаад сураггүй болсон иргэнийг 3 дахь өдрөө эрэн хайж байна.
—–‐————————
Уржигдар аймгийн төвөөс Эрээнцав руу гэртээ харихаар гарсан тус сумын харьяат 43 настай А гэдэг эрэгтэй сураггүй болжээ. Тэрээр портер машинаар 2 хүний хамт явсан гэх бөгөөд хүмүүсээ Хөх нуур орчимд гэрт нь буулгаад цааш хөдөлсөн гэх мэдээлэл байна.
Сумын төрийн албан хаагч, ард иргэд 3 өдөр эрэн хайж байгаа бөгөөд өнөөдрөөс аймгийн ОБГ-аас эрлийн баг нэмэгдэн ажиллаж байна. Онцгой байдлын эрлийн ажиллагаа нь гамшигт үзэгдлээс бусад тохиолдолд тодорхой зардалтай байдаг тул сумын иргэд эрэн хайх ажилд хандив цуглуулж байна.
Сэтгэгдэл бичих