ДОРНОД ДАТА

Дорнод аймгийн хэвлэл мэдээлэл,
зар сурталчилгааны студи

Чойбалсан хотын радио FM89.1

Өдөр тутам, Хоногийн 24 цагийн турш
тантай хамт

Баян-Уулын замын трасст Цагаан-Овоо, Сэргэлэн сумдыг нэмэхээр болжээ

Аймгийн төвөөс Баян-Уулаар дамжин Ульхан боомт хүртэл хатуу хучилттай авто зам барина гэж улсын хөгжлийн бодлогод тусгагдаад багагүй хугацаа өнгөрчээ. Замын ажил хойд үзүүрээсээ “Баян-Уул – Ульхан” 50 км-ээр эхэлсэн ч Дорнод аймгийн төв бус Хэнтий аймгийн төв рүү чиглэж, хөрөнгө оруулалт нь эрчимтэй хийгдсээр байгаа юм. Тэгвэл зураг төслийн шатандаа яваа Чойбалсан – Баян-Уул чиглэлийн трасст Цагаан-Овоо, Сэргэлэн сумдыг нэмж оруулахаар болжээ.Баян-Уулын замаас баруун тийш Цагаан-Овоо, зүүн тийш Сэргэлэн сум чиглэлд тавих авто замын инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах тендерийг Зам, тээврийн яамнаас зарласан байна. Зураг төсвийг 2025 онд хийлгэж хүлээн авах бөгөөд энэ ажилд 493 сая төгрөг төсөвлөжээ.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу. Required fields are marked *

Шинээр нэмэгдсэн