ДОРНОД ДАТА

Дорнод аймгийн хэвлэл мэдээлэл,
зар сурталчилгааны студи

Чойбалсан хотын радио FM89.1

Өдөр тутам, Хоногийн 24 цагийн турш
тантай хамт

Иргэд газрын тосны зам хаажээ

Олон нийтийн сүлжээгээр иргэн Г.Солонго, Э.Соронзонболд тэргүүтэй хэсэг иргэд Петрочайна дачин тамсаг ХХК-ийн буруутай үйл ажиллагааг шүүмжилж, байгаль орчны нөхөн сэргээлт хангалтгүй хийдэг, ахуйн болон аюултай хог хаягдал, шингэн хаягдлын байгууламжууд стандартын шаардлага хангахгүйн улмаас байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг талаар газар дээр нь очиж шууд дамжуулалт хийсээр байгаа билээ.

Өнөөдөр тэд газрын тосны 19-р талбай дээрээс шууд дамжуулалт хийхдээ аймгийн БОАЖГ, экологийн цагдаа нарыг газрын тосны талбай дээр очиж, буруутай этгээдийн үйл ажиллагааг яаралтай таслан зогсоох, хариуцлага тооцуулах тухай хүсэлт, шаардлага тавьсан тухайгаа ярьсан юм.

Тэгвэл эдгээр нэр бүхий 3 иргэн оройн 17 цагийн үед Петро чайна дачин тамсаг ХХК болон туслан гүйцэтгэгчдийнх нь хууль зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцох хүртэл газрын тосны тээвэрлэлтийг хааж зогсохоор шийдсэнээ зарлаж, эсэргүүцэл илэрхийллээ. Тэднийг хагас цаг гаруйн хугацаанд зам хаасны дараа цагдаагийн алба хаагчид очиж, эсэргүүцэл, шууд дамжуулалтыг зогсоожээ.

+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу. Required fields are marked *

Шинээр нэмэгдсэн