ДОРНОД ДАТА

Дорнод аймгийн хэвлэл мэдээлэл,
зар сурталчилгааны студи

Чойбалсан хотын радио FM89.1

Өдөр тутам, Хоногийн 24 цагийн турш
тантай хамт

Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээ

Өнөө шөнө /2024.11.14-15/ Дорнод аймгийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай. Тиймээс холын замд гарахдаа болзошгүй эрсдэлээс сэргийлж жолооч та тээврийн хэрэгслээ сайтар шалгах, малчид,иргэд та бүхэн цаг агаарын мэдээг тогтмол авч бэлтгэлээ хангахыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. Мөн цаашид ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй.

11 ДҮГЭЭР САРЫН 14-НИЙ 20 ЦАГААС 11 ДҮГЭЭР САРЫН 15-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ.

Хур тунадас: Солигдмол үүлтэй. Өнөө шөнө нутгийн хойд хэсгээр цас орно, маргааш өдөр Халхголын сав нутгаар нойтон цас орно.

Салхи: Баруун өмнөөс секундэд 3-8 метр, зарим нутгаар секундэд 9-14 хүрч ширүүснэ.

Агаарын температур:Шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан байна.

Чойбалсан хот орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -7…-9 градус хүйтэн, өдөртөө 0…+2 градус дулаан байна.

2024 оны 11 дүгээр сарын 16-наас 11 дүгээр сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Дорнод аймгийн нутгаар: Хур тунадас орохгүй. Салхи их төлөв баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн байна.

Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газар

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу. Required fields are marked *

Шинээр нэмэгдсэн