Зорилтот бүлгийн 0-9 насны 2000 хүүхдүүдийг БНСУ-д үйлдвэрлэсэн “Sky Cell Flu” 4 цэнт томуугийн дархлаажуулалтын вакцинд хамруулах ажлыг өнгөрсөн 7 хоногоос эхлэн сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдээр хийж эхлүүлэн одоогийн байдлаар 279 хүүхэд хамрагдаад байна.
Дархлаажуулалтын вакциныг сайн дураараа 6 сараас дээш насны хүүхдүүд болон бүх насны иргэд 40,000 төгрөгний төлбөртэйгөөр сум, өрхийн эрүүл мэндийн төв болон Нийгмийн эрүүл төвийн 105 тоотод хийлгэх боломжтой юм.
Энэхүү дархлаажуулалтын вакцинд хамрагдсанаар томуугийн А,В хүрээний вирусээр өвчлөхөөс 95 хувь хамгаалж, хатгаа, астам, бронхит болж хүндрэхээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй.
Сэтгэгдэл бичих